АЛБА ХААГЧИД “СУРГАГЧ БАГШ”-ААР БЭЛТГЭГДЛЭЭ


Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутгийн төсөл”-тэй  хамтран төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчид болон ард, иргэдийг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх аргад суралцуулах, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад  Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар ангийн 25 алба хаагчийг хамрууллаа.

Алба хаагчдыг “Бэлэн бай” сургалтын модулийг иргэд, олон нийтийн идэвх оролцоонд тулгуурлан хэрхэн зохион байгуулах талаарх сургалтын арга барилд сургаж, сургагч багшаар бэлтгэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.