УСАРХАГ БОРОО ОРОХ ТУЛ ҮЕЭР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийслэлд өнөөдөр хүчтэй усархаг аадар борох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Иймд:

  • Голын эрэг дагуу суурьшиж буй айл өрх, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байх,
  • Үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бороотой үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.