Б.ПҮРЭВСАЙХАН ЗААН НААДАМД ЗОДОГЛОХГҮЙ


Улсын аварга Ч.Санжаадамба сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд зодогдуулахгүй хэмээн нэлээд хэл ам хийж эсэргүүцсэн билээ.

Тэдгээр бөхчүүдийн дотор Улсын заан Б.Пүрэвсайхан байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт болсон наадмын өмнөх сорилго барилдаанд сэргээш хэрэглэсэн улсын цолтой бөхчүүд барилдсан бөгөөд заримыг нь барилдуулаагүй юм.

Энэ бөхчүүдийн барилдах эрхийг өнгөрсөн жил МҮБХ-ноос сэргээсэн байгаа юм. Харин үзэгчид болон зарим бөхчүүд эсэргүүцэж байгаа юм.

Барилдах эрхээ сэргээлгэсэн бөхчүүд төрийн их баяр наадамд барилдах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед Улсын заан Б.Пүрэвсайхан барилдахгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр “Би наадамд барилдахгүй. Тиймээс та нар хоорондоо маргахаа болино уу. Одоо болно” гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.