БҮГД НАЙРАМДАХ НАМЫНХАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖНЭ ГЭВ


Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан улс төрийн намууд байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл өнөөдөр /2019.07.03/ Бүгд найрамдах намаас хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо: 

“Үндсэн хуулийг заавал өөрчлөх шаардлагатай гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Өөрчлөлт гэдэг нь бүхэлд шинэчлэх үү? нэмэлт өөрчлөлт оруулах уу? гэдэг асуудал яригдаж байна. Одоогийн УИХ-д эрх барьж байгаа МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр явж байгаа.  Бид бүхэн Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж ярьж байгаа ч өөрчлөх болохоороо ёс суртахууны хувьд боломжгүй гээд байна. Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, хариуцлагаа хүлээх, “давхар дээл”-ийг тайлах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах гэх мэт олон санал нийлэх асуудлууд байна.

Иймд БНН-ын тухайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тодорхой асуудлууд дээр дэмжиж буйгаа илэрхийлж байна. Гэхдээ зарим зүйл заалтад хүлээж авах боломжгүй заалт ч бий. Тухайлбал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа заалтад улс төрийн намуудыг талаар хоёрхон заалт бий. Харин эдгээр асуудлыг олон нийтээрээ хэлэлцэж санаа бодлоо хуваалцах хэрэгтэй. Түүнээс бус хэн нэгэн  захиалагч этгээдийн цуу үгээр явах ёсгүй. Хуулийн өөрчлөлттэй сайн танилцах нь зүйтэй” гэлээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.