ОХУ ЯПОНД ДУРГҮЙЦЭЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ


Япон улс анх удаа олон улсын төрийн тэргүүнүүд оролцдог "Их 20"-ийн уулзалтыг өнгөрсөн сарын 28-29-нд зохион байгуулсан. Харин энэ үеэр үзүүлсэн албан ёсны бичлэгт Өмнөд Курилын арлуудыг Японы нутаг дэвсгэрт багтаасан газрын зураг багтсан байна. Түүнчлэн чуулганы цахим хуудаст болон Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн youtube суваг, фэйсбүүк дах хаяганд тавигдсан аж. Гэвч энэ нь ОХУ-ын иргэдийн дургүйг хүргэсэн байна. Тухайлбал, "Lenta.Ru" цахим хуудасны уншигчид энэ мэдээ нийтлэгдсэнээс хойш хоёр цаг  гаруйн дараа 224 сэтгэгдэл бичиж үлдээжээ. Харин "Извести" сонинд ОХУ-ын Гадаад яамны эх сурвалж "Япон үргэлж Өмнөд Курилын арлуудыг өөрийн эзэмшлийн газар нутаг гэж ярьдаг" гэж нийтэлсэн байна.

ОХУ-ын Гадаад яамнаас олон удаа энэ асуудалд сэтгэл хангалуун биш байгаагаа мэдэгдэж байсан. Гэхдээ сүүлд нь "Хүссэнээ зур. Гэхдээ ямар ч нөхцөлд энэ арлууд нь Оросын газар нутаг гэсэн байр суурийг баримтлах болсон аж. ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхэлсэн хорооны дарга Константин Косачев "Их 20-ийн чуулганы үеэр газрын зурагт Өмнөд Курилын арлуудыг Японы газар нутаг гэж танилцуулсан. Энэ нь бага зэрэг гайхшрал төрүүлсэн, инээдтэй үйлдэл. Хоёр орны газрын маргааны талаар Их 20-ийн уулзалт шиг олон улсын чуулганы үеэр дурдах нь буруу гэж үзэж байна" гэж ярьсан байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.