ХЯТАД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НИСЭХ БУУДЛЫГ БАРЬЖ ДУУСГАЖЭЭ


БНХАУ-ын нийслэл Бээжинд дэлхийн хамгийн том Дасины нисэх буудал барих ажил дууслаа гэж хотын эрх баригчид мэдээлснийг РИА Новсти агентлаг дамжуулсан байна.

Хотын төвөөс 46 км зайтай энэ нисэх буудал нийтдээ нэг сая хавтгай дөрвөлжин метр талбайтай “дэлхий дээрх инженерийн хамгийн нарийн шийдэлтэй олон улсын нисэх буудал” юм байна.Үүнээс гадна Дасин нь дэлхий дээрх зүйдэлгүй хамгийн том барилга гэнэ. Ирэх есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад нисэх буудал 2025 он гэхэд жилдээ 72 сая хүн нэвтрүүлэх гэнэ. Гадаад төрх нь хятадын домгийн амьтан лууг ч юм уу, галт бор цэцэг санагдуулам төрхтэй энэ нисэх буудлын зураг төслийг британийн архитектор, загварч Заха Хадид хийх нь бүр 2016 оны нэгдүгээр сард тодорхой болсон юм.

Өнөөдөр манай гараг дээр хамгийн их ачаалалтай олон улсын нисэх буудал бол АНУ-ын Атланта дахь Хартсфилд-Жексоны буудал жилд 95 сая зорчигчдод үйлчилдэг юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.