"БӨХ БИЛЭГТ" ДЭВЖЭЭНИЙ СОРИЛГО БАРИЛДААНД МУ-ЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА ТҮРҮҮЛЖЭЭ


Улсын баяр наадам болоход аравхан хоногийн хугацаа үлджээ. Наадмын дэвжээнээ зодоглох хүчит бөхчүүд гал галаараа  бэлтгэлээ базааж, жилийнхээ өнгийг тодорхойлдог галын сорилго барилдаан зохион байгуулж байна.

Архангай аймгийн "Бөх Билэгт" дэвжээнийхэн Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах Сүүжийн уулын бэлд наадмын бэлтгэлдээ гарчээ. Тэгвэл тус дэвжээнийхэн өнгөрсөн амралтын өдрүүдээр /2019.06.30/ галынхаа сорилго барилдааныг зохион байгуулсан байна.

Бөх билэгт дэвжээ нь 1997 онд байгуулагдаж байсан ууган дэвжээний нэг юм. Энэ жилийн галыг Улсын дархан аврага Г.Өсөхбаяр ахалж байгаа бол Улсын гарьд Д.Рагчаа, Улсын начин Ч.Ганзориг нарын удирдлага дор 50 гаруй бөх бэлтгэл, сургуулилалтаа базааж байна.

"Бөх Билэгт" дэвжээний галын сорилго барилдаанд 48 хүчтэн зодоглосноос Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Аймгийн арслан Б.Зоригтбаатар үзүүрлэжээ. 

Ардчилал.мн

Б.Бадралмаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.