Т.БАРХҮҮ ШАГНАЛЫНХАА МӨНГӨНӨӨС Б.АМИНГЭРЭЛ ОХИНД ХАНДИВЛАЖЭЭ


“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын хагас финалд жүжигчин Т.Бархүү түрүүлж, 18 сая төгрөгийн эзэн болсон. Хагас финалд үзэгчид болон шүүгчдээс хамгийн өндөр оноог авсан тэрбээр шагналаа гардаж авах үеэр “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.

Тэгвэл авьяаслаг жүжигчин маань шагналынхаа мөнгийг өвчиндөө шаналж буй Б.Амингэрэл охинд хандивлажээ.

Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Тэрбээр "Манай гэр бүл хандивлалаа. Цаг хугацаа үнэхээр давчуу байна. Бяцхан охинд амьдрал хайрлаач ээ. Гуйж байна. Мянга ч мянгадахгүй тав ч тавдахгүй 10 ч аравдахгүй шүү. Сайн шэйрлээд өгөөрэй найзууд минь. 
Монгол дахь данс-Хаан банк 5447409951 Батмөнх Номингэрэл
Солонгос дахь данс-Хана банк 15391047515507 аав Энхамгалан Батмөнх
Монгол дахь дугаар-86627979,94127732
Солонгос дахь дугаар-01056909927" хэмээн уриалсан байна.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.