ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨХ ЖОН БОЛТОНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Монгол Улсад айлчилж буй Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонг өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд M.Клечески нарын албаны хүмүүс оролцлоо.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.