О.ДӨЛГӨӨНИЙ БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ БАЙГАА ГЭВ


АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдлын талаар Mongolia for Dulguun цахим хуудсанд албан ёсны мэдэгдэл нийтэлжээ.

Тус мэдэгдэлд “Өглөөний мэнд та бүхэндээ сайхан мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Дөлгөөн маань нүдээ нээж гараа хөдөлгө, хөлөө хөдөлгөөрэй гэж хэлэхэд гар хөлөө хөдөлгөж байна. Мөн химийн хоёр дах эмчилгээгээ хийлгэсэн байна. Гар хөлөө хөдөлгөх гэж өөрөөс нь маш их хүч гарч байгаа учир аав ээжийг өдөрт хоёр удаа л оруулах болсон байна. Ямартай ч О.Дөлгөөн маань сайжирч байна. Үргэлж сэтгэл зүрхээрээ дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа” гэжээ.

Дашрамд, энэ сарын 29-ны өдрийн байдлаар О.Дөлгөөний хандивийн дансанд 576,774,961 төгрөг цуглаад байгаа юм байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.