ИХ 20-ИЙН УУЛЗАЛТ ЯПОНЫ ОСАКАД ЭХЭЛЛЭЭ


G20 гэж юу вэ, хэрхэн үүсэв?

"Их хорь" гэдэг нь дэлхийн 19 улс мөн Европын холбооны албан бус нэгдэл юм. Энэ нэгдэл нь дэлхийн хүн амын гуравны хоёр ба дэлхийн ДНБ-ний 80 хувийг  хамардаг.Үнэн хэрэгтээ бол “Их долоогийн” өргөжүүлсэн хэлбэр юм. Их хорийг бий болгох санаачилга хамгийн анх 1999 онд G7 саммитийн Сангийн сайд нарын уулзалт дээр гарчээ. АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали, Япон бүсийн болон даяарчлалын нийгэм, эдийн засгийн хямралд нөлөөлөхийн тулд улс орнуудын хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Тэд ийм дүгнэлтийг 1997-1998 оны Азийн санхүүгийн хямралын дараа хийсэн байлаа.

Энэ нэгдлийн үйл ажиллагаа нь 2008 он хүртэл Сангийн сайд нар болон Төв банкны тэргүүн нарын түвшинд явагдаж иржээ.

Ямар орнууд түүнд багтдаг вэ?

Тусгай байгууллага гэж тоологдох Европын холбоог Европын зөвлөлийн дарга, Европын комиссын  Ерөнхийлөгч төлөөлөх бөгөөд үлдсэн орнуудын тоонд:

  • Хойд Америкийн – Канад, АНУ, Мексик;
  • Өмнөд Америкийн – Бразил, Аргентин;
  • Европ ба Ойрхи Дорнодын – Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Турк, Саудын  Араб;
  • Азийн – Энэтхэг, Индонез, Хятад, Өмнөд Солонгос, Япон;
  • Африкийн – ӨАБНУ;
  • Австрали багтдаг.

Дээд хэмжээний уулзалт бүр дээр тусгай улс орнууд уригддаг. “Байнгын зочин” гэх статус зөвхөн Испанид бий.Улс орнуудын тэргүүн нараас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг томоохон бүтцийн удирдлагууд оролцоно.

G20 нэгдлийн үндсэн зорилго ба ололтууд

G20 нэгдлийн үйл ажиллагаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, санхүүгийн хямралаас сэргийлэх, дэлхийн санхүүгийн бүтэц байгуулалтыг өөрчлөн шинэчлэхэд чиглэгджээ. “Их хорийн” үйл ажиллагааны буянаар ”татварын диваажин” гэх оффшорын бүсийн задлан буулгалтыг эхлүүлсэн юм.G20-ийн шийдвэрээр шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнууд Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдлагад саналын квоттой болжээ.

Оросыг хэн төлөөлөх вэ?

Оросыг энэ саммит дээр  Ерөнхийлөгч Владимир Путин төлөөлнө. Орос хэдэн жилийн турш барууны хориг арга хэмжээн дор байгаа ч эдийн засгаа сэргээж эхэлсэн мөн Сирид терроризмын эсрэг  амжилттай тэмцэж байгаа, АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд нөлөөлсөн зэрэг дуулиантай үеэр Владимир Путины  хийх хоёр талын уулзалтууд ихээхэн сонирхол татаж байгаа юм.Путин энэ удаад АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампаас гадна Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер нарын лидерүүдтэй хоёр талын уулзалт хийнэ. Украины асуудлаар Макрон, Меркель, Путин гурав тусдаа уулзах төлөвтэй байгаа юм.

Трамп хувьд чухал алхам

Доналд Трамп  Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн учраас энэ чуулган дээр Ши Жиньпинтэй хийх хэлэлцээр, Путинтэй хийх уулзалтын үр дүн чухал. Умард Солонгостой хийсэн хэлэлцэр мухардалд орж, гадаад бодлогодоо ахиц гаргаж чадаагүй учраас одоо түүнд оноо хэрэгтэй. Түүнийг нэрээ дэвшүүлснээс хойш Ардчилсан нам дахиад л “Оросын хуйвалдаан”  гэдэг довтолгоогоо Холливудын хүнд жинтнүүдээр эхлүүлж, бас л хүчингийн хэргийн дуулианыг гарган ирэв. Гэхдээ л түүний чансаа нь 42 хувийн орчим гайхалтайгаар тогтож байгаа.

Трамп Их20-ийн уулзалт дээр мөн Германы канцлер Ангела Меркель, Энэтхэг ба Японы  ерөнхий сайд нар Нарендра Моди, Шинзо Абэ, Саудын Арабын хаан ширээг залгамжлагч Мухаммед бен Сальман Аль Сауд,  Австралийн засгийн газрын шинэ тэргүүн Скотт Моррисон нартай уулзаж хэлэлцээр хийх ажээ.

Хогийн сав ашиглахыг хориглосон гэнэ үү

Их хорийн уулзалт Японы Осакад эхэллээ

Төмөр замын буудлуудад хогийн сав, хадгалалтын камеруудыг түр хугацаагаар ашиглахгүй хориг өнгөрсөн даваа гарагаас эхлэн Осакад үйлчилж эхэлжээ. Энэ тухай төмөр замын JR West  компани мэдээлэв. “Их хорийн уулзалт”  өөрийн түүхэндээ 14 дэх нь бөгөөд Японд анх удаагаа зохион байгуулагдаж байна.  Уулзалт Осакагийн булан дахь Сакишима  гэх хиймэл арал дээр болж, 30 мянган аюулгүй  байдлыг нь хамгаалах юм. Арга хэмжээг сурвалжлахаар 7000 сэтгүүлч бүртгүүлжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.