"ХААНЫ ЭРЭЛД 2019" ӨНДӨРЛӨЛӨӨ


Таван Толгой дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд 2019 оны зургаадугаар сарын 14-28-ны хооронд явагдах "Хааны эрэлд 2019" сургуулилт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн сургуулилалтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна. Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс цэргийн хүчний сургуулилалтад оролцуулах урилгыг Австрали, Балба, Бангладеш, Бенин, БНХАУ, БНСУ, Вьетнам, Замби, ИБУИНВУ, Израиль, Индонез, Иордан, Камбож, Канад, Катар, Малайз, Молдав, Перу, Руанда, Сингапур, Того, Уругуай, Фижи, Филиппин, Хорват, Шинэ Зеланд, Шри-Ланк, Эль-Сальвадор, Япон зэрэг оронд явуулсан аж.

“Хааны эрэлд” сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил 17 дахь удаагаа боллоо.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.