Д.ОРОСОО: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ГЭДЭГ НЬ БАЙГАА ҮНДСЭН ХУУЛИЙНХАА СУУРЬ ЗАРЧИМД НИЙЦСЭН БАЙХ ЁСТОЙ


АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо, АН-ын үндэсний бодлогын зөвлөх Ж.Амарсанаа нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон бусад асуудлаар өнөөдөр /2019.06.25/ мэдээлэл хийлээ.

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай: “Өнгөрсөн хугацаанд хийсэн жагсаал цуглаан зэрэг зарим асуудалтай холбогдуулан АН зүгээс байр сууриа илэрхийлж байна. Тодруулбал иргэд олон нийт нэр бүхий яамдын гадна “Эсэргүүцлийн жагсаал”-ыг зохион байгуулсан. Эдгээр жагсаал цуглааныг АН нэгдүгээрт сөрөг хүчний хувьд, хоёрдугаарт нийгэмд шударга ёсыг тогтоохын  төлөө дэмжсэн.  Харамсалтай нь энэ бүхнийг эрх баригчид ойшоосонгүй. Манай намын дэмжсэн жагсаал болгоныг 40 сая төгрөгөөр зохион байгуулсан гэх мэдээлэл гарсан. Бидэнд тийм боломж байхгүй” гэлээ.

АН-ын үндэсний бодлогын зөвлөх Ж.Амарсанаа: “Эрүүл мэндийн салбарт гарч байгаа хариуцлагагүй үйлдлүүдийг эсэргүүцэж, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг огцруулах жагсаалыг зохион байгуулж байгаа. Мөн бид энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэтэл энэ шаардлагын хариу ирсэнгүй. Мөн эх хүүхдийн эндэгдэл өмнөх онтой харилцуулахад өссөн, сүрьеэ гийн дэгдэлт нэмэгдэж, сайдын мэдэгдэл улс орныг цочроогоод байхад хариуцлага хүлээхгүй байна. Тэр бүү хэл саяхан “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн байна. Ард иргэд бид эрүүл мэндийн салбарыг хариуцлагатай болгох гэж тэмцсэн болохоос аль нэг даргаар нь туг тахиад өөрөө ард нь үлдэхийн тулд жагсаагүй. Энэ хариуцлагыг байгууллагыг төлөөлж байгаа дарга нь биш салбарын сайд нь хүлээх ёстой гэж үзэж байна” гэсэн юм.

АН-ын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо: “Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа нь Монгол улсын бүрэн эрхт халдаж байгаа шинжтэй үйлдэл болон хувирч байна. Эрх баригчид 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Энэ өөрчлөлт бидэнд дордохын долоо болох өөрчлөлт болсон. Энэ үед Засгийн газар парламент хоёр нэгдэж, ЖДҮ зээлийг бий болгосон. Ингэсээр 60 тэрбумаар төрийн албыг авдаг үр дүнг бий болгосон. Хоёр дахь удаагаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэж бид олон нийтийг энэ асуудалд анхаарал хандуулаасай хэмээн уриалж байгаа юм. Өнөөдөр эрх баригчид наймаа хийх зарчмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн хийж байна.  Үндсэн хуульд өөрчлөлт орвол Монгол улс цаашдаа парламентаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг ҮХЦ хянадаггүй байх ийм зарчим руу явж байгаа юм. Үүний хамгийн том жишээ нь ҮХЦ-ийн гишүүдийн бүрэн эрхийг есөн жил болгосон явдал юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол улсын засаг захиргааны үндсэн нэгжийн өөрчлөх гэж байна. Монгол улс өнөөдөр анхан дунд, дээд гэсэн гурван шатны нэгж захиргаатай. Гэтэл өнөөдөр сум, дүүрэг гэдэг энэ нэгжийг Монгол улсын засаг захиргааны үндсэн нэгж болгоод засаг захиргааны үндсэн нэгж болсон баг, хороог засаг захиргааны нэгж биш болгож байна. Ингэснээр аймаг сум, нийслэл, дүүргийн ИХТ-ийг нэгтгэж, давхар дээлийг бий болгож байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг бол байгаа Үндсэн хуулийнхаа суурь зарчимд нийцсэн байх ёстой. Гэтэл одоо байгаа Үндсэн хуулийн агуулга зарчмыг зөрчсөн зүйлийг оруулж байна. Энэ бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт биш ээ. Шинэ Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын хэмжээнд яригдах ёстой асуудлыг нэмэлт өөрчлөлт нэрээр чихэж оруулж  байна. Үүнийг бид Үндсэн хуульд халдаж байгаа асуудал гэж буруутгаж байна. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үе болсон гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа. Гэхдээ одоогийн эрх баригчдын хийж байгаа шиг ийм улаан цайм, дээрмийн байдлаар, үндсэн хуулийнхаа суурь бүтцийг эвдэх байдлаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэдгийг эрх баригч нарт сануулж байгаа юм.” гэлээ.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.