Д. ЭРДЭНЭБИЛЭГИЙГ СУЛЛАЖЭЭ


Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга “сахал” хочит Д. Эрдэнэбилэгийг  “Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувийг ОХУ-аас худалдан авахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, тавдугаар сарын 28-нд  цагдан хорьсон билээ.  

Тодруулбал, түүнийг О.Орхон Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарын хамтаар Эрүүгийн хуулийн 20.3.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олон зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцжээ. Ингээд өнгөрсөн сарын 29-нд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорт Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлт илгээжээ. Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хууль зүйн үндэстэй хэмээн үзээд 30 хоногийн хугацаатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.

Тэгвэл өчигдөр /2019.06.25/ Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх хуралдан, Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.