ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.ГАНБАТЫГ ТОМИЛЛОО


Засгийн газрын өчигдөрийн  /2019.06.19/ хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Түүнийг томилсноор Төрийн албаны тухай хуулийн дагуу мэрит буюу шатлан дэвших зарчмаар 14 хоногийн дотор, наадмын өмнө ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд даргаар жинхлэгдэн, томилогдох юм байна. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан, уг албан тушаалд нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн. Холбогдох газрууд материалыг шалгаж үзээд, Б.Ганбатыг “асуудалгүй” гэж үзвэл энэ долоо хоногтоо багтаан, түүнийг томилох чигтэй байгаа тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар хэнийг томилох нь тодорхойгүй байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.