“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО ГЭВ


“Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү нь Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан. Уг зээлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж 40 сая ам.долларыг "Стандарт" банканд шилжүүлсэнээр маргаан эцэслэгдсэн. Тэгвэл Засгийн газраас энэ өрийг Ш.Батхүүгээр төлүүлэх байр суурьтай байна гэдгээ илэрхийллээ.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “40 сая ам.доллар төлөгдсөн гэх баримтыг та бүхэнд үзүүлж байна. Энэ баримтаар дөрөвдүгээр сарын 29-нд Стандарт банкинд төлөгдөх өр хаагдсан тухай дурдсан байгаа. Одоо "Эрдэнэт" үйлдвэрийн 40 сая ам.долларыг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал үлдээд байна. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад албан бичиг явуулсан. 

"Жаст"-ын Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа юм байна. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн. Үүн дээр нэмэгдээд нийтдээ 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлсэн.

Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах юм  уу шүүхээр шийдвэр гаргуулаад зарж борлуулсан орлогыг Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой гэж үзэж байгаа.  Улсыг хохиролгүй болгохын тулд шаардлагатай гэвэл тухайн аж ахуйн нэгжүүд ямар байдлаар Ш.Батхүүгээс тэр гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байна уу үгүй юу гэдгийг ил болгоно.  Ш.Батхүүгийн колонкууд нь 6-7 аж ахуйн нэгжид очсон. Энэ бүх ээдрээтэй асуудалд эх оронч сэтгэл гарган Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай гэж уриалъя” гэлээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.