Д.ДАВГАДОРЖ АРХАНГАЙ АЙМАГТ ЛИЦЕНЗ АВСАН УУ?


Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын дүү, их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн компани Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт 2010 оны зургадугаар сараас эхлэн одоогийн ураны хайгуулын лиценз авч, хайгуул хийж эхлэх гэж байгаа тухай мэдэээлэл гарсан. Энэ талаар “Босоо хөх Монгол” ТББ-ын Архангай аймаг дахь салбарын гишүүн, иргэн Б.Банзрагч  мэдээлэл хийж, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

Энэ мэдэгдэл сошиал орчинд тархаж эхэлсний дараа их аварга Д.Дагвадорж өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан тайлбар хийсэн. Тэрбээр “Сүүлийн үед урантай холбоотой, Д.Дагвадорж Архангайг ухах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Ийм зүйл байхгүй. “Босоо хөх Монгол” ТББ-ын хүмүүс энэ талаар мэдээлэлсэн байна. Надад лиценз байхгүй, хувь ч байхгүй. Миний хувьд аялал жуучлалыг хөгжүүлэх  бодолтой байдаг. Газар ухахыг цээрлэдэг. Надад ямар ч ураны лиценз байхгүй, би уул уурхай сонирхдоггүй. Миний ахыг УУХҮЯ-ны сайд учраас янз бүрээр дайрч магадгүй... Архангай бол миний ээжийн нутаг. Үнэхээр тэгж хардаад байгаа бол хууль дүрмээр нь газар эзэмших зөвшөөрөл байна уу? үзэх хэрэгтэй шүү дээ” гэлээ.

Мөн түүний энэ мэдэгдлийн дараа “Босоо хөх Монгол” ТББ-ын Архангай аймаг дахь салбарын гишүүн, иргэн Б.Банзрагч хэлэхдээ “Ерөнхийлөгчийн туслах , Асашёорюүгийн талаар баримттай мэдээлэл гаргасан... Би газар нутгийнхаа төлөө явж байгаа. 2010 онд одоогийн Ерөнхийлөгчийн хамт Өндөр-Улаан сумын уран байдаг газар дээр очсон бичлэг байна. Нутгийн ард түмэнд ярьсан бүх яриа байгаа шүү. Гүтгэсэн мэдээлэл гаргасан гэж байгаа бол хууль хяналтын байгууллагад баримттай нь өгөөрэй. Таныг урантай орд эзэмших талаар өгсөн ярилцлага хэвлэл дээр гарсан байна лээ...” гэсэн юм.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.