Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 40 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛСӨН БАЙДАЛД БУРУУ ЗҮЙЛ БОЛООГҮЙ. БИ БАРИМТЫГ НЬ ГАРГАЖ ХАРУУЛЪЯ


Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам.доллар гарган Стандарт банкны өрийг төлсөн тухай энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин болон тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар албан ёсоор мэдээлэл хийсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл Стандарт банкнаас өр төлөгдсөн тухай баримт Монгол Улсын Засгийн газарт ирүүлээгүй байгаа тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрээс гарсан 40 сая ам.доллараас 26 нь л Стандарт банканд очсон, бусдыг нь хааш нь шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа гэх хардлага яригдаад байгаа билээ. 

Стандарт банкнаас өр төлөгдсөн гэх бичиг манай Засгийн газарт ирсэн эсэхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.  

-Стандарт банканаас 40 сая ам.долларын өр төлсөн нь үнэн гэсэн бичиг Засгийн газарт ирээгүй гэж О.Баасанхүү гишүүн хэлсэн. Энэ үнэн үү?

-40 сая ам.доллар журмынхаа дагуу шийдэгдсэн шүү дээ. Одоо гол нь 40 сая ам.долларыг хохирол учруулсан хүмүүсээс буцааж авах л асуудал бий. Энэ нь хууль хяналтын байгууллага дээр байгаа. 

40 сая ам.долларыг төлсөн нь тухайн үеийн нөхцөл байдалд буруу зүйл болоогүй. Мөнгө төлөгдсөн баримтыг би гаргаж ирээд харуулъя.  

Эх сурвалж: Ikon.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.