САЙД Ц.НЯМДОРЖИЙГ САН ТАВЬЖ ОГЦРУУЛНА


АН-ын зарим гишүүдээр толгойлуулсан хэсэг иргэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалыг хийгээд даруй хоёр долоо гаруй хоногийн нүүрийг үзлээ. Ингэхдээ тэд сайд Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэдтэй нийлж хууль зассан, Хүүгээ элчин сайдаар томилуулсан гэх мэт олон асуудалд буруутган, эсэргүүцэж байгаа билээ.

Тэд эхлээд ХЗДХ-ийн яаманд нь албан шаардлага хүргүүлж, яамных нь гадна жагссан. Гэвч өвгөн сайд Ц.Нямдорж цочроо авсангүй. Тиймээс жагсаал зохион байгуулагчид дараагийн жагсаалаа түүний хүү Н.Анхбаярыг Элчин сайд болгохгүй хэмээн Австралийн ЭСЯ-ны гадаа жагссан билээ.

Гэвч бас л ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон түүний хүү Н.Анхбаяр нарт тэдний жагсаал “хөгшин нохойн хуцсан” мэт үл ойшоогдов. Гэхдээ бас нохой юунд хуцаж байгааг тэд анзаарсан бололтой юм билээ. Учир нь тэрхүү жагсаалын дараагаас, тус жагсагчдыг сайдын захиалгатай гэмээр сошиал орчинд миалж, мууг нь үзэв. Тэрчлэн Ц.Нямдоржийн эсрэг жагсагчдын гол зохицуулагч Т.Энхсайхан гэдэг эмэгтэйн цагдаа нөхрийг сайдын талынхан ажлаас нь хална гэж айлгаж, сүрдүүлсэн гэв. Харин тус асуудлыг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү үгүйсгэсэн юм.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах операци, жагсаал дараагийнхаа хэлбэрт шилжиж Төрийн ордон руу чиглэжээ. Тодруулбал, Ц.Нямдорж сайдын жинсийг хийстэл заргалдах даалгавартай жагсагчид маань өнөөдөр /2019.06.18/ Төрийн ордны баруун хаалган дээр лам нараар ном уншуулж, арц хүж, аргал, хомоол уугиулж эсэргүүцлээ илэрхийллээ.

Ийнхүү ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах зорилготой жагсагчид бүхий л аргаа хэрэглэж байна. Бүр аргаа барж сайдыг сан тавьж огцруулах мэргэн арга сэджээ. Гэсэн ч Ц.Нямдорж сайд тэд нар луу хялайж ч харсангүй ээ...

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

twitter share 2
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-06-21 ip: 103.26.195.111

    Шахаа хийдэг нөхөрий ЕС суртахуунтай МОНГОЛ улсаа төлөөлж чадна гэдэг худлаа

  2. 2019-06-18 ip: 66.181.183.248

    Эцэг эхийн нэг нь сайд байвал үр хүүхэд нь албанд томилогдож болохгүй ямар хууль байнаа,байсаар байтлаа эцэг нь сайд учраас хүүхэдэд нь эмнэлгийн тусламж үзүүлэж болохгүй гэх нь дутуу байх шивдээ,ийм нэг амьдралд нийцэхгүй эрүүл биш үг яриагаа орхиж тус тусынхаа ажилд санаа сэтгэл,авьяас чадвараа зорилвал ямар вэ?