ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА


Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс байгуулагдлаа. 

Тус комиссын даргаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал, гишүүдээр Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн, нарийн бичгийн даргад Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн Захиргаа, санхүү, хуулийн хэлтсийн дарга нарыг томилсон байна.

Түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийн холбогдох хууль тогтоомж, журмын дагуу сонгон шалгаруулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэг болгожээ.

image

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.