УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛД ГУРВАН ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ


Борооны улирал эхэлжээ. Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас нийслэл хотын авто зам битүү усаар дүүрч, явган хүн битгий хэл машин явахад ч хэцүү болдог. Яг ийм дүр зураг Улаанбаатарт хэвийн үзэгдэл болоод удаж байна. Энэ жилийн долоо, наймдугаар сард сүүлчийн 30 жил тохиож байгаагүй усархаг бороо орно гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын газраас мэдээлж буй.

Гэвч өнгөрөгч хоёр, гуравхан хоногт орсон түр зуурын бороо нийслэлийн авто замын чанарыг шалгав. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ сарын 16-наас 17-ний шилжих шөнийн 00:30 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Баян Монгол” хорооллын арын нүхэн гарцын авто замын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, автомашин явах боломжгүй болжээ. Энэ мэт түр зуурын борооноор авто зам усанд автаж, иргэдэд хүндрэл учруулсан хэвээр.

Улаанбаатар хотын хэмжээнд 840 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас зөвхөн 184 км зам борооны ус зайлуулах шугам сүлжээтэй. Үлдсэн авто замууд ус зайлуулах шугам сүлжээгүй учраас борооны усанд автахаас ч өөр аргагүй юм.
Геодези, усны барилга байгууламжийн газар нь нийслэл хотын хэмжээнд 140.5 км үерийн хамгаалалтын далан, 184 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ашиглалтыг хариуцан ажилладаг үүрэг бүхий байгууллага. Энэ байгууллага 2016 онд байгуулагдсан бөгөөд үүнээс өмнө авто замын ус зайлуулах шугам сүлжээнд хяналт тавьдаг чиг үүрэг бүхий байгууллага ажиллаж байгаагүй гэсэн хариулт өгөв.

Эх сурвалж: News.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.