ХХБ-НЫ ЭЗЭН “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ БИЕ МУУДСАН ГЭХ ХУДАЛ ШАЛТАГ ТООЧИЖ, СУЛЛАГДАХААР ЗЭХЭЖ СУУНА


 Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга “сахал” хочит Д. Эрдэнэбилэгийг  “Эрдэнэт” үйлдвэрийн  49 хувийг ОХУ-аас худалдан авахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, арав гаруй хоногийн өмнө  хорих цагдан хорьсон билээ.  

Тодруулбал, түүнийг О.Орхон Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарын хамтаар Эрүүгийн хуулийн 20.3.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олон зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцжээ. Ингээд өнгөрсөн сарын 29-нд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорт Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлт илгээжээ. Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хууль зүйн үндэстэй хэмээн үзээд 30 хоногийн хугацаатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд биеийн байдал нь муудсан гэх шалтгаанаар суллуулах хүсэлт гаргажээ.

Өмгөөлөгч уг хүсэлтдээ “Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал тааруу байгаа тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Элэгний циррозтой, цагаан эсийн дутагдалтай учраас дотуур цус алдах эрсдэлтэй байна” гэх тайлбарыг хүргүүлсэн байна. Улмаар өмгөөлөгчийн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэж байгаа бөгөөд өнөөдөр шийдвэрээ гаргах аж.

Харин өөр эх сурвалжийн мэдээлэл буйгаар “Түүний биеийн байдал хэвтэж эмчлүүлэхээр хэмжээний муудсан зүйл байхгүй. Цагдан хоригдсоноосоо болж сэтгэл санаа нь тогтворгүйжсэн. Даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж буурах асуудал байгаа ч эмчийн тогтмол үзлэгт хамрагдаж байгаа” гэжээ.

Мөн Д.Эрдэнэбилэг нь хорих ангийн дотоод журмын дагуу саатуулагдаж байгаа бөгөөд өдөр бүр цаасан дээр ямар нэг зүйл бичээд суучихдаг гэдгийг хорих ангийн эх сурвалжууд мэдээлэлжээ. 

“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг нь Монголын тэргүүн баячуудын нэгд тооцогддог. Тэрбээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны 90 гаруй хувийг ганцаараа эзэмшдэг бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан юм. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Төмөртэйн орд”, “Хөтлийн цемент шохойн үйлдвэр”, “Багануурын цахилгаан станц”, “Саусгоби сэндс” зэрэг төрийн өмчит компаниудын тодорхой хувийг эзэмшдэг аж.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.