ТӨВ ЗАМЫН ТӨМӨР ХАШЛАГЫГ 700 САЯ ТӨГРӨГӨӨР БЭЭЖИНГЭЭС ИМПОРТОЛЖЭЭ


Нийслэл хот маань алтан шаргал өнгөтэй замын хашлагаар өнгө нэмээд байгаа. Тэгвэл тус замын хашлагыг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 700 сая орчим төгрөгөөр нийтдээ 4850 ширхэгийг Бээжингээс импортолжээ.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэвлэлд “Засаг даргын захирамжаар 700 сая орчим төгрөгөөр нийтдээ 4850 ширхэг Бээжин хотын үйлдвэрийн зориулалтын хашааг авчирсан. Өмнө нь ашиглаж байсан М хэлбэрийн  цагаан хайснуудыг хуучин авто замын байгууллагууд оруулж ирсэн. Төсөв мөнгөнийхөө бололцоондоо тулгуурласан байх үнэхээр чанарын шаардлага хангахгүй. Эдгээр хашаа нь өөртөө хүндрүүлэгчтэй, 3000 метрийн урттай, хойд тал нь бараг 70-80 кг жинтэй. Ямар нэгэн байдлаар машин мөргөлөө гэхэд хайс нь цаашаа унахаасаа илүү мөргөсөн машин нь эвдрэхээр бат бэх" хэмээн ярьжээ.

Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Шар хайсан хашлагыг хотын Ерөнхий менежер захиалж, хариуцаж, Тээврийн цагдаатай зөвлөлдөж шаардлагатай газруудад байрлуулсан. Урьд нь байсан хуванцар шар, улаан хайсан хашлагуудыг ч мөн Тамгын газраас шийдээд Улаанбаатар зам засвар арчлалтын газраар тавиулж байсан. Энэ удаад тавигдсан хашлагууд урьдынхаасаа илүү чанартай, стандартад нийцэж байгаа гэж хотын Ерөнхий менежер хэлсэн" гэж дурджээ. 

АРДЧИЛАЛ.МН

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-06-14 ip: 202.126.89.148

    Энэ Гантөмөр гэж 2 нүүртэй чадал муутай хүн чанаргүй хаана мөнгөний ажил байна түүнийг их мөнгө зарж чанаргүй хийлгэдэг шуналтай хулгай нэг байнаа хүний гараар могой бариулсан олхиогүй бадамжунайгаас дээрдэх юмгүй шуналтай гарч ирлээ шүү