УДАМ ДАМЖСАН “УДИРДАГЧИД”


Төрийн алба төрлийн алба, улс төр ураг төрлийнх болтлоо Монголын ирээдүй мөхлийн ирмэгт тулж ирээд байна. Төрийн өндөр сэнтийд заларч суугаа эрхэм түшээдийн үр хүүхэд, ураг төрлүүд нь манай улсын гадаад бодлогыг зангиддаг дипломат албанд аав, ээж, ах, эгчийнхаа ачаар урилгагүй “морилж”, албан тушаалын шатаар бартаагүй өгсөж явна. 

Угтаа XXI зууны ардчилсан Монгол Улсад дүрмийн дагуу хэн мэдлэг, чадвартай нь шигшигдэх учиртай. Энэ бол дэлхийд тогтсон боловсон хүчний эрүүл тогтолцоо. Гэтэл манайд “Даргын хүүхэд дарга болдог, харцын хүүхэд харц хэвээр үлддэг” гэдэг хоцрогдсон сэтгэлгээгээр хандан эрх баригчид үр хүүхэд, ах, эгч, хамаатан садангаа аль өнгөтэй өөдтэй албан тушаалд мундагдан томилсоор байна.

МАН-ынхан өнгөрсөн 90 жилд Монгол төрийг засах гэж, Монгол Улсыг хөгжүүлэх гэж “хичээлээ”. Үр дүнд нь авлигачдаар дүүрсэн нийгмийг бүтээв. Нэгхэн жишээ хэлье. Хууль зүйн салбарыг бүтэн 22 жил толгойлчхоод өнөөдөр “Тэр ч болохгүй байна. Энэ ч бүтэхгүй байна” хэмээн шударга хүний дүр эсгэдэг эрхэм сайд хэрэг дээрээ бидний араар хэрхэн, яаж улсын мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь хумсалж, авлигадаж болдгийг хайрт хүүдээ сургасан бодит баримт бий. Төрийн мөнгийг мэргэжлийн “гусаж” сурсан тэр хүү одоо төрийн албыг чадварлаг гэгч нь “удирдах” юм гэнэ. Энэ мэт гишүүд, сайд нарын үр хүүхэд, хамаатан саднууд ямар ч цензургүйгээр албан тушаал ахичхаад удахгүй бидний ухаалаг хүүхдүүдийг удирдана гэж улайрах юм байна л даа.

Монголд үе дамжин удамшиж байгаа үзэгдэл бол ЯДУУРАЛ. Харин үүнтэй ижил эрх мэдэлтнүүд ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ үе дамжуулан үр хүүхдүүдэдээ шилжүүлдэг боллоо. Ялангуяа, У.Хүрэлсүхийн Засгийн газар ураг төрлийн, намын шахааны алба болж хувирлаа. Тиймээс эрхэм дарга нарт, тэдний хүүхдүүдэд бус өөрсдөдөө л найдаж, сонголтоо зөв хийх цаг үе дээр бид ирээд байна. Ингэж чадсан цагт иргэний нийгэм бодитоор үүсч, дарга, сайд, гишүүн хүн зүгээр л нийгмийн төлөөх түмний төлөөлөгч төдий хүн гэдгийг таньж, мэдэж, улмаар хэрхэн ажиллуулахаа ойлгодог болно.

Өнөөдөр Монгол Улсын хамгийн мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой дипломат алба хэрхэн ураг төрлийн алба болж хувираад байгааг дор дэлгэв.

• ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖийн хүү Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга. Засгийн газраас Н.Анхбаярыг Монгол Улсаас Австрали улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн.
• БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДын хүү Э.Одмөнх ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирал. Засгийн газраас Э.Одмөнхийг Бээжин дэх Монголын Элчин сайдын яаманд консулаар томилсон. Мөн хүргэн н.Хашбаатар Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон.
• УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРийн төрсөн дүү Н.Чимгүүндарийг АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр томилсон.
• УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВЫН ОХИН Т.ОДСҮРЭН ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн. 
• УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНЫ ХҮҮ МӨНХДЭМБЭРЭЛ Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайдын яамны Консул.
• ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Н.ГАНЗОРИГийн охин Г.Хулан ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн. Засгийн газрын хуралдаанаас Сингапур дахь Элчин сайдын яаманд III нарийн бичгийн даргаар томилсон.
• ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан Турк улсын Истанбул дахь Монголын Консулын газрын дэд консул буюу 70 кг хар тамхи тээвэрлээд баригдсан Б.Баттүшигтэй базууд.

• БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАЯРСАЙХАНЫ НӨХӨР П.БАЯРМАГНАЙ ГХЯ-ны Гадаад сурталчилгааны газрын дэд захирал.
•СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМААГИЙН ХҮҮ Л.МӨНХТҮШИГ ГХЯ-ны Консулын хэлтсийн захирал.
• АШУҮИС-Н ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГИЙН НӨХӨР О.ОЧ Бельгийн хаант улсад суугаа Элчин сайд.
• МАН-ын нөлөө бүхий хүний дэмжлэгтэй ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын дарга, 2001 оны мисс Ё.Нямжавыг БНХАУ-ын Шанхай хотноо Ерөнхий консулд нэр дэвшүүлсэн.

ЭХ СУРВАЛЖ: ATIME.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.