ЖДҮХС-ААС 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН УБЦТС ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАН АЖЛАА ХИЙСЭЭР Л БАЙХ УУ У.ХҮРЭЛСҮХ САЙД АА


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтаар үүрэгт ажлаа өгсөн талаарх мэдээлэл өмнө гарч байв.

Тэгвэл тэрхүү мэдээлэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бас нэгэн гал намжаах башир арга байжээ. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх нэр нь дурдагдсан ЖДҮ-чин дарга нарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхийг шахаж, ажлаас нь амжилттай чөлөөлсөн тухайгаа улс даяар зарлаж “кок” авч байлаа.

Гэтэл мөнөөх У.Хүрэлсүхийн өнгөрсөн онд ажлаас нь чөлөөлсөн дарга нь өнөөдөр ч үүрэгт ажил дээрээ сууж байвал яах вэ.

Тодруулбал, У.Хүрэлсүхийн сүрийг бадруулж ажлаас нь чөлөөлсөн. ЖДҮХС-аас бага хүүтэй их хэмжээний зээл авсан, ХХААХҮ-ийн сайд асан “Банхар” Б.Батзоригийн түнш, найз Д.Баярсайхан өнөөдөр ч УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын зөөлөн сэнтийдээ заларч сууна.

УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хувьд өөрийн эзэмшлийн Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал  (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) зэрэг гурван компанийнхаа нэр дээр 2017 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл тэрбээр ЖДҮХС нэг онд, ганцаараа гурван удаа зээл авсан байдаг юм.

Баримт 1, ЖДҮХС-гаас Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал компаниудын зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс 

Баримт 2,  УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг, Эх сурвалж: АТГ

Тиймээс л түүнийг үтэр түргэн тус албан тушаалаас нь буулгахыг Ерөнхий У.Хүрэлсүх үүрэгдсэн нь тэр. Гэвч Ерөнхий сайдын маань ам, ажил хоёр алд дэлэм  зөрж УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан одоог хүртэл бусдаас илүү дархан эрхтэйгээр үүрэгт ажлаа хашсаар байна.

Баримт 3, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн талаарх мэдээлэл хэвлэлд гарав.

Энэ тэгээд өнөө ард түмэндээ хайртай, албан тушаалтанд халгаатай Ухнаагийн Хүрэлсүхийн шударга ёс уу? Эсвэл Ерөнхий сайдад энэ хүнийг чөлөөлөх хүч алга уу?

Дараачийн дугаартаа бид УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы талаарх нэн шинэ баримтыг тусгайлан хүргэх болно.

 А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

 

 

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-06-13 ip: 66.181.178.42

    СҮР ДАНЗАН