ЦИРКИЙН АР ТАЛЫН ЗАМЫГ 10 ХОНОГ ХААНА


Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Циркийн ард талын 0.7 км авто замыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос эхлэн 10 хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ.

Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан тул тус чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.

“Сити Ланд Марк” ХХК 800-ийн хос шугам өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж байгаа аж.

 

Мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Улаанбаатар чуулгын зүүн талын 0.3 км авто замын доор “СН Трейд” ХХК нь бохир усны шугам татах ажил хийж гүйцэтгэх гэж байгаа тул 2019 оны зургаадугаар сарын 12-ноос 16-ны хооронд замыг хэсэгчлэн хаахаар болжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.