Д.СУМЬЯАБАЗАР САЙДЫГ ГЕРМАНЫ ХИЛ ДЭЭР СААТУУЛАН, ШАЛГАЖЭЭ


 
2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр 70 кг хар тамхи тээвэрлэж нэвтрүүлэх гэж байгаад баригдсан ичгүүртэй хэрэг гараад буй билээ.
 
Үүнтэй холбоотойгоор дэлхийд Монгол төрийн нэр хүнд гутамшигтайгаар унаж буйг баталсан үйл явдал болжээ.
 
Тодруулбал, Саяхны нэгэн өдөр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  ХБНГУ-руу зорчсон байна. Энэ үед түүнийг  Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь нэг бүрчлэн шалгасан аж.  Д.Сумъяабазар: "Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна" гэж хэлээд ч Германы холбогдох ажилтнууд огт ач холбогдол өгөөгүй гэнэ.
 
АРДЧИЛАЛ.МН
twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-06-13 ip: 202.126.88.187

    Сумъяа сайдын нэр төрд халдаж худлаа мэдээлэл гаргахаа боль