САГСАН БӨМБӨГЧИД ДАШТ-Д ӨРСӨЛДӨХӨӨР ЕВРОП ТИВИЙГ ЗОРЬЖЭЭ


Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо энэ сарын 18-23-нд болох сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн 6 дахь удаагийн ДАШТ-д манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцоно.

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Европ тивийг зорьсон бөгөөд ДАШТ-ий өмнө эрэгтэйчүүд Хорватын дэлхийн Гран при тэмцээнд, эмэгтэйчүүд Италид зургадгаар сарын 14-15-нд "Womens Series League" тэмцээнд оролцох юм байна. Тус тэмцээнд манай эмэгтэй баг Дэлхийн аварга Итали болон Серби, Ирландын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан байна.

Монгол Улсын эмэгтэй шигшээ багт Д.Ганзул , Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго харин эрэгтэй шигшээ багт Ц.Отгонжаргал, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нар багтжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.