МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ДАШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТАНД ШАЛГАРЛАА


Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Бруней Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнгээ авч, хоёр тоглолтын нийлбэр дүн 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрх авлаа. Бруней Даруссаламын шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлж байв.

Нэг гоол оруулахад л нөхцөл байдал манай талд шийдэгдэх эгзэгтэй мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан юм. Цохилтыг эхний тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж 48 дахь минутад тооны харьцаа 2:1, нийлбэр дүн 2:3 болголоо.

Үлдсэн хугацаанд "Талын хөх чононууд" хамгаалалтандаа нягт нямбай тоглон үр дүнгээ хадгалж чадсанаар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны хэсэгт эрх авч чадлаа.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний давааг анх удаа давсан шигшээ багийн бүх тоглогчид, арын албаныхан, тэдний гэр бүлийнхэн, клубүүд, ивээн тэтгэгчид, үзэгч хөгжөөн дэмжигчид, Монголын ард түмний өмнөөс халуун баяр хүргэе.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.