ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭХНИЙ ТАВАН САРД 903 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ


Гаалийн байгууллага 2019 оны эхний  таван сарын байдлаар 903  зөрчил илрүүлжээ. Үүнээс хялбаршуулсан журмаар 787 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 25  удаа, эрүүгийн шинжтэй хэрэг 38  удаа, харьяаллын дагуу шилжүүлсэн 53  удаагийн зөрчлүүд байна.  

Дээрх зөрчлүүдэд  1 тэр бум 146.3  сая төгрөгийн торгууль ногдуулж,  хоёр тэрбум 954.6 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ нэг тэрбум 339.1  сая төгрөг, харин түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 271.4  гаруй сая төгрөг байна.

Түүнчлэн 2018 онд тус байгууллага нийт 2028  зөрчил илрүүлсэн. Үүнээс хялбаршуулсан журмаар 1835  зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 54 удаа, эрүүгийн шинжтэй хэрэг 63 удаа гарсныг харьяаллын дагуу шилжүүлжээ. Дээрх зөрчлүүдэд 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 6.05 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ ...47.2.. сая төгрөг, харин түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 999.1 гаруй сая төгрөг байна. Мөн 753.3 сая төгрөгийн торгууль, 2.55 тэр бум төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр хүлээгдэж байна.

СЭГГ-аас илрүүлсэн зөрчлийн талаар:

Тус газраас 2018 оны эхний таван сарын байдлаар ЗТХ-ийн дагуу хялбаршуулсан журмаар 38 удаа, ЭБШХ-ийн дагуу гурван удаагийн хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.  Зөрчлийн улмаас  10.51 сая төгрөний торгууль ногдуулж, 15.1 сая төгрөгийг гаалийн болон бусад татварт нөхөн төлүүлжээ. Мөн 6.5 сая төгрөгийн барааг улсын орлого  болгож, 2.9 сая төгрөгийн бараа эд зүйлийг түр саатуулж  хууль хяналтын байгууллагад  шилжүүлсэн байна.

2019 оны эхний таван сарын байдлаар ЗТХ-ийн дагуу хялбаршуулсан журмаар 35 удаа, арга хэмжээ авсан байна.  Зөрчлийн улмаас  10.66 сая төгрөний торгууль ногдуулж, 2.1 сая төгрөгийг гаалийн болон бусад татварт нөхөн төлүүлжээ. Мөн 13.1 сая төгрөгийн барааг улсын орлого  болгожээ.

2018, 2019 оны мөн үеийг харьцуулбал, зөрчлийн тоо буурсан /гурван удаагийн зөрчлөөр/, торгуулийн үнийн дүн 0.1 сая төгрөгөөр өссөн, нөхөн төлүүлсэн татвар дүн 12.9 сая төгрөгөөр буурчээ.

Мөн 2018, 2019 онд илрүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчлийг улсын хилийн орох урсгалд хувь хүн үйлдсэн гэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.