ЦЭРЭГ ҮРЭГДЭХЭД ҮЛ ТООДОГ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ХҮҮГЭЭ БЭЭЖИНД, ХҮРГЭНЭЭ СӨҮЛД ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛУУЛЖЭЭ


Төв аймгаас УИХ-д удаа дараа сонгогдсон хоёр ЭНХБОЛД байдаг. Нэг нь нөгөө алдарт 60 тэрбумын загалмайлсан эцэг Миеэгомбын Энхболд, нөгөөх нь түүнийг дагаж улс төрд УИХ-д гарч, Батлан хамгаалахын сайд болтлоо суга дэвшсэн Нямаагийн Энхболд юм.

Энэ удаад мөнөөх шүдний өвчин Миеэгомбын Энхболдын бус Төв аймгийн 30-р тойргоос УИХ-д сонгогдсон, Батлан хамгаалахын сайд, ЖДҮ-чин Нямаагийн Энхболдын ажил хийгээд албан тушаалын наймаа, ургийн модны талаар цухас дурдъя.

УИХ-д удаа дараа Төв аймгаас сонгогдсон Н.Энхболдын хувьд нэг хэсэгтээ төрийн хар хүн шиг төлөв даруй явсан нэгэн. Гэвч тэрбээр сайдын суудалд залармагцаа л өмнөхөөсөө төрөл арилжсан дуулддаг. Ямар сайндаа хариуцсан салбарт нь энхийн цагт цэрэг үхэж байхад тэрбээр ар гэрээс нь уучлал гуйх байтугай алаг хоёроороо хялайж ч харахгүй өнгөрхөв дээ. Энэ мэтчилэн энгийн цөөхөн жишээ татахад У.Хүрэлсүхийн Засгийн Газрын мань сайдыг хэн болох нь тодорхой.

Гэвч хариуцсан салбартаа төдийлөн санаа тавьдаггүй Н.Энхболд сайд хамаатан садан, үр хүүхдүүд, ах дүү нартаа ихэд санаа зовнидог бололтой. Учир нь тэрбээр өөрийн хүрээллийн ойр тойрныхноо энд тэнд, яам тамга, элчингийн газруудад амжилттай чихэж чаджээ.

Тодруулбал, Мэргэжлийн гэгдэх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт түүний худ ураг гэгдэх А.Цогцэцэг Эрүүл Мэндийн сайдаар ажиллаж байлаа. Улмаар түүний төрсөн хүү Э.Одмөнх нь ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирлаар томилогдож байлаа.

Тэгвэл Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын ажил албан тушаалын ургийн мод нь өнөөдрийг хүртэл улам жавхаатайгаар, данхайн цэцэглэж байгааг эх сурвалж дурдаж эхэллээ. Тодруулбал, хэдхэн сарын өмнө Н.Энхболд сайд хүргэн хүү Хашбаатарыгаа БНСУ-ын Сөүл хотод суугаа ЭСЯ-ынд зөвлөхөөр томилуулж байжээ.

Гэтэл энэ удаад түүнд дахин албан тушаалын аз, өм гийж ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажилладаг хүү Н.Одмөнхийгөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотод суух ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга гэх албан тушаалд томилуулахаар тушаал, шийдвэрийг нь амжилттай гаргуулж чадсан талаар зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ.

Ийнхүү Төв нутгаас сонгогдсон төрийн түшээ, У.Хүрэлсүхийн Засгийн Газрын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү нь Бээжинд, хүргэн нь Сөүлд суухаар болжээ. Сайд аавын буянд саран дээр ч элчин сууж болох юм даг уу даа.

А.ТАМИР

АРДРЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.