“АМЬГҮЙ ТӨРӨЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО


ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба ЭМС-ын 2017 оны А/207 тоот тушаалын 3.1-т заасан  үүргийнхээ дагуу “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” цахим хурлыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав. Цахим хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Г.Батзул “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” сэдэвт мэдээлэл хийж, ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Батхишиг “Амьгүй төрөлт, дутуу төрөлт”-ийн талаар хичээл заав.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ТСА, СМТ-ийн эмч мэргэжилтнүүд, ЭБЭЭ-ийн чанарын менежер, зохицуулагч, БЗДЭМТ-ийн НҮЭМ-ийн зохицуулагч С.Наранцацралт, Хүрээ амаржих газрын чанарын менежер О.Буянхүү, Амгалан амаржих газар, Хан-Уул дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн газрын Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, эрүүл мэндийн газрын бүртгэл мэдээллийн мэргэжилтэн, НЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч,  статистикч эмч, чанарын менежер бүхий 128 хүн оролцлоо. 

Амьгүй төрөлтөнд хүргэдэг гол шалтгаанууд, бууруулах арга хэмжээ, эхийн артерийн даралт ихсэх эмгэг, манас таталтын урьдал, түүний хүндрэл,

HELLP хам шинж, чихрийн шижин, ургийн өсөлтийн саатал сэжиглэсэн үед үзүүлэх тусламж, эхийн үрэвсэл, халдварууд, дутуу төрөхөөр завдаж байгаа эхэд В бүлгийн стрептококкийн урьдчилан сэргийлэлт хийх алгоритм, ургийн үнэлгээ, ургийн биофизик үзүүлэлтийн талаар, ихсийн дутмагшил, дутуу тээлт, төрөлтийн тусламж үйлчилгээний зарчим, эмчилгээний тухай, мөн ЭМС-ын 338 тоот тушаалын 3.1.4-т заасны дагуу өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг хянаж, төрүүлэх журмыг дагаж мөрдөхийг ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Батхишиг дурьдлаа.
Цахим хуралд оролцсон, хамтран ажилласан нийт эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.