НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч бямба гаригт нийслэлийн Налайх дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, “Голомт” сургуулийг шинэчилж 960 хүүхдийн шинэ сургууль, мөн цэцэрлэг барих,  дүүргийн эмнэлгийг нэн шаардлагатай 150 сая орчим төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг ирэх оны Улсын төсөвт суулгаж, шийдвэрлэхээр боллоо.

Мөн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилт, бодлого, чиглэлийн талаар танилцуулж, ард иргэдийн санал, шүүмжийг сонссон юм. Төрийн албан хаагчидтай нэгдсэн хурал зохион байгууллаа.  2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан. Зорилтод жилийн арга хэмэээнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд нээлттэй, шударга хандаж, чирэгдэлгүй үйлчлэх учиртайг хэлж байлаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.