ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ


ургаадугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Антибиотикийн зохистой хэрэглээ" үндэсний семинар болно: Утас: 99061974

10.00 цагт ЗТХЯ-ны гадна талбайд Таван толгой-Гашуунсухайтад нүүрс тээвэрлэх чингэлэгтэй тээврийн хэрэгслийг танилцуулна. Утас: 80272867

11.00 цагт ХЗДХЯ-ны гадна талбайд иргэд “Зурагттай жагсаал” зохион байгуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгаас унаж, хүнд гэмтсэн иргэний ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11.00 цагт СТӨ-нд Нийслэлийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчдыг алдаршуулах ёслол болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Р.Нямхүү шүүх, хуулийн байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

11.00 цагт БНКазУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99410560

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Азийн ардын урлагийн их наадам”-ын зохион байгуулагч нар тус наадмын талаар мэдээлнэ.

14.00 цагт “Шангри-Ла" зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг зохион байгуулах хороо хуралдана. Утас: 91915340, 99047423, 99519677

15.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "байгаль орчны эрхийн хэрэгжилт: Стратегийн өмгөөлөл" хэлэлцүүлэг болно. Утас: 99262329

Төрийн ордонд

09.00 цагт “Г” танхимд С. Зоригийг амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.