О.БААСАНХҮҮ: АН-Д НЭГДЭЖ, ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН БАЙГУУЛНА


УИХ гишүүн О.Баасанхүү АН зөвлөлд нэгдэн, сөрөг хүчин байгуулах талаар өнөөдөр /2019.06.10/ албан ёсны мэдээлэл өглөө.

Тэрбээр : “Миний бие өнөөдөр АН зөвлөлийн дарга Б.Эрдэнэбатад албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигтээ АН зөвлөлд хамтран ажиллаж, найман гишүүнтэй болгох улмаар АН-ыг бүлэгтэй болгох санал тавьсан. Өөрөөр хэлбэл МАН гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ыг сөрөг хүчин болоход нь нэгдэх санал юм. УИХ тухай хуулийн 7.1 дэх заалтад УИХ гишүүн нам эвслийн бүлэгт нэгдэж болно, нам эвсэлд нэгдсэнийг УИХ дарга чуулган дээр зарлах үүрэгтэй хэмээн заасан байдаг.

АН-д нэгдэж сөрөг хүчин байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт УИХ-д үндсэн хуулийг өргөн барьсантай холбогдуулан суудалгүй намын зүгээс МУ-ын Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд “Үндэсний зөвшилцөх зөвлөл” байгуулахыг хүссэн байсан. Энэ нь сөрөг хүчин сул байгаа учраас суудалгүй намууд Ерөнхийлөгчид хандсан байна хэмээн ойлгосон.

Хоёрдугаарт Монгол Улсын иргэд 2016 оны сонгуулиар МАН-ыг 65 суудалтай, АН намыг есөн гишүүнтэй МАХН-ыг нэг суудалтай байхаар сонголт хийсэн. Харамсалтай нь сонгогчдынхоо саналыг  эрх баригчид сонсохгүй Үндсэн хуулиа өөрсдийнхөөрөө өөрчлөх гээд байна. Иймд сөрөг хүчинд нэгдэж, хүчтэй байр суурь гаргах шаардлагатай байна гэж үзсэн. Харин манай намын тухайн намын гишүүд намын дарга гэсэн хоёр бүлэгтэй яваад байгаа. Гишүүд бол үүнийг дэмжиж байгаа. Намын дарга бид хоёрын тухайд Улсын дээд шүүх дээр маргаантай хэвээр байгаа” гэлээ.  

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.