ӨНӨӨДӨР “ТАЛЫН САЛХИ-2019” НААДАМ БОЛНО


“Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж буй  “Талын салхи-2019” олон улсын мото наадмын нээлт өнөөдөр 11.00 цагаас Сүхбаатарын талбайд болно.

Тав дахь жилдээ болж уг наадмыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан 800 мото спорт сонирхогчдын цуваа Д.Сүхбаатарын талбайгаас “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдлөх юм.

“Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” талбайд өнөөдөр 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдаж, орой нь ардын урлагийн тоглолт, Улаанбаатар чуулга, Харанга, Харангын Лхагва, Жонон, Хурд, Нисванис хамтлаг, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom, Rapper Gee, Rapper desant, Rapper NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүд болох аж.

Талын салхи наадам нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчид мөн Япон, Энэтхэг улсуудын төлөөлөл оролцох юм байна. Наадам энэ амралтын хоёр өдөр үргэлжилнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.