ГЕРМАНЫ ЭСЯ ӨМНӨГОВИЙН ОНЦГОЙГИЙНХОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ


Бүгд Найрамдах Герман Улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт талархал ирүүлжээ.

Өмнөговь аймгийг хамарсан байгалийн аюулт үзэгдэл буюу битүү шуурганы үеэр тус яамны Элчин сайдын зөвлөх ноён доктор Фернау болон хамт зорчиж явсан хүмүүсийг аварч, шуурхай тусламж үзүүлсэн тул ийнхүү талархал илэрхийлсэн байна.

Талархалд “Танай хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, шуурхай ажиллагаа бидний сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрт аялж яваа хүмүүст, хүнд хэцүү зүйл байгалийн гамшиг тохиолдвол Онцгой байдлын ерөнхий газрын /Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар/ тус аймгийн Булган сумын хамт олонд бүрэн найдаж болно, тэд шуурхай арга хэмжээ авах чадвартай, мэргэжлийн өндөр төвшинд ажилладаг гэдгийг энэхүү аврах ажиллагаа нотолж өглөө” гэжээ.

Эх сурвалж: Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.