СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "ӨГӨӨЖ"-ИЙН БООРЦОГНООС ТӨМӨР УТАС ГАРСАН ГЭВ


Сүүлийн үед иргэдийн өргөн хэрэглэдэг, дотоодын томоохон үйлдвэрүүдийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн дотроос элдэв хорхой шавьж, тамхины иш, төмөр, металл, тэр ч байтугай үхсэн хулгана хүртэл гарах болсон.

Тэр болгонд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага бус тухайн бүтээгдэхүүнийг дэлгүүрийн лангуунаас худалдан авсан иргэд буруутан болж үлддэг. Тийм ч тогтолцоо манайд үүсээд удлаа. Уг нь гаднын улс орнуудад аливаа бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн дотроос элдэв гаднын биет илэрсэн тохиолдолд үйлдвэрлэгч нарт нь хариуцлага тооцож, сануулга өгч, цаашилбал хүний бие эрүүл мэндэд сөргөөр нөлөөлбөл тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Гэтэл манай улсад үйлдвэрлэгчид бус хэрэглэгч буруутан болдог гаж тогтолцоо хэдийнээ үүсжээ.

Тэгвэл саяхны нэгэн өдөр Хүнсний манлай "Өгөөж” компанийн “Боорцог”-ноос төмөр утас гарч ирсэн талаар иргэн өөрийнхөө цахим хуудаст нийтэлжээ. Энэ талаар нэгэн ээж сэрэмжлүүлэг болгон цахим орчинд бичсэн байна. Тэрбээр “Барьхад амар, идэх ч дуртай байдаг болохоор хоёр хүүхдэдээ дандаа энэ боорцгийг авдаг байсан. Тэгтэл сая нэг юм харлаад байхаар нь үзтэл ийм төмөр гарч ирлээ. Аюултай юм” хэмээжээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.