УУРХАЙД ОСОЛДСОН АЖИЛТНЫ ЦОГЦСЫГ 15 ХОНОГИЙН ДАРАА ОЛЖЭЭ


Өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар  “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн уурхайн талбайд осол гарсан.

Ослын үеэр уурхайн ажилтан 29 настай Б  хөрсний овоолго зөөж, талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын  ачааны автомашинтайгаа уурхайн  ухаш буюу нуур руу унаж сураггүй алга болсон билээ.

Улмаар уурхайн ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагааг аймгийн онцгой байдлын газар болон МХЕГ зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 15 хоногийн турш явуулсны эцэст өчигдөр  /2019.06.06/ 17.00 цагийн үед олж,  хууль хяналтын байгууллагад  шилжүүлэн өгсөн байна. Ослын дүгнэлт удахгүй гарах бөгөөд дүгнэлт гарсны дараа Ашигт малтмал газрын тосны  газраас уурхайн лицензийг цуцлах эсэхийг  шийдэх аж.

“Пентатерра” ХХК-ийн хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаад уг осол гарсан гэдгийг МХЕГ-аас мэдээлэлсэн. Тодруулбал 2019 оны гуравдугаар сард МХЕГ-ын ажлын хэсэг тус уурхайд  шалгалт хийж, осол гарсан хэсэгт нурах эрсдэл үүссэн  гэдгийг мэдэгдээд улсын байцаагчийн дүгнэлтээр  үйл ажиллагааг нь  түр зогсоох шийдвэр гаргаж байжээ.  Тус компани нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна. 

Б.Бадралмаа

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.