МОНГОЛЫН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН U18 НАСНЫ ХӨВГҮҮД ДАШТ-ИЙ ШИЛДЭГ 8-Д ШАЛГАРЛАА


 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийнU18 насны ДАШТ-ий шилдэг наймд манай хөвгүүдийн баг багтаж, медалийн төлөө өрсөлдөхөөр болов.

Өчигдөр буюу пүрэв гарагт манай эрэгтэй баг хоёр тоглолт хийснээс нэг хожин, нэг хожигдож хэсгээсээ хоёроор шалгарлаа. Эхний тоглолтоо Гүрж улсын багийн эсрэг хийн 18:16-гаар хожиж хэсгийн 3 дахь ялалтаа байгуулснаар ДАШТ-ий шилдэгнайман багийн нэг болов.


Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо сагсан бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж21:10-аар хожигдлоо. Өнөөдөр /2019.06.07/ манай баг нийслэлийхээ төв талбайд 13 цагаас хасагдах шатны тоглолтоо Туркулсын шигшээ багтай тоглоно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.