БЭЭЖИН-ПАРИСЫГ ЗОРИХ ХУУЧНЫ МАШИНТАЙ АЯЛАГЧИД МОНГОЛД ИРЖЭЭ


Гурван жилд нэг удаан зохион байгуулдаг “Бээжин-Парис” хүртэл авто раллийн аялал энэ сарын 2-нд Бээжингээс  хөдөлж, Улаанбаатар хотод ирээд байна. 

Энэхүү аяллыг 1907 оноос анх зохион байгуулж эхэлсэн бөгөөд эртний сонгодог машинаар 36 хоногийн турш 13695 км замыг туулдаг сонирхолтой аялал юм. Ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа  энэ удаагийн аялалд  250-аад хүний бүрэлдэхүүнтэй 120 төмөр хүлэг оролцож байгаа аж. БНХАУ-аас хөдөлсөн энэ цуваа ОХУ, Казахтсан, Финланд, Эстон, Лавти, Польш, ХБНГУ, Бельги зэрэг улсаар дайран өнгөрч 2019 оны долоодугаар сарын 7-нд Францийн нийслэл Парис хотноо аяллаа өндөрлөх юм.

Сонирхуулахад энэ удаагийн аялалд хамгийн эртний төмөр хүлэг нь 1 дугаартай 1907 оны “Contal Mototri Tricycle” загварынх байсан бол хамгийн он залуу нь 120 дугаартай 1975  оны “Contal Mototri Tricycle” загварын машин байна.

Endurance Rally Association - ERA-н зураг.

Endurance Rally Association - ERA-н зураг.

Endurance Rally Association - ERA-н зураг.

Endurance Rally Association - ERA-н зураг.

Endurance Rally Association - ERA-н зураг.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.