ЭЕШ ӨГӨХДӨӨ АНХААРАХ ЗҮЙЛС


Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-нд  Монгол улсын түүх, Физик хичээлийн шалгалтаар эхэлнэ. Хүүхдүүд шалгалтад очихдоо юу авч очих болон зарим анхаарууштай зүйлсийн талаарх зөвлөмжийг хүргэж байна. 

  • Иргэний үнэмлэх иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт
  • Бүртгэлийн хуудас /одоо төгсөж байгаа хүүхдүүд сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх ёстой/
  • Суудлын хуваарь 
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэсэн дөрвөн бичиг баримттай ирж шалгалтанд хамрагдах бөгөөд аль нэг бичиг баримт байхгүй тохиолдолд тухайн хичээлийн шалгалтад оруулахгүй.

Мөн Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил шууд засалт явуулахтай холбогдуулан шалгалт бүрт  балын харандааг хүүхдүүдэд тарааж өгнө. Тиймээс гаднаас ямар нэгэн үзэг бал авч ирэх шаардлагагүй аж.

ЗӨВЛӨМЖ

  • ЭЕШ өгөх өдрөө холбогдох бичиг баримтын хамт шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө хуваарилагдсан шалгалтын төв дээр очсон байх
  • Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
  • Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
  • Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
  • Их хэмжээний шингэн уухгүй байх
  • Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
  • Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах хэрэгтэй.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.