ЕРӨНХИЙ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙГ АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДЖЭЭ

Сүүлийн өдрүүдэд хот, хөдөөгийн зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэ өвчин дэгдэж, өнөөдрийн байдлаар 800 гаруй хүүхэд уг өвчнөөр эмчлүүлж буй. Энэ асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг сөрөг хүчний зүгээс хөндөж, тус яамны гадна өдөр бүр жагсаал хийж байгаа билээ.

Тэгвэл энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд Сарангэрэлтэй уулзаж, “Нийгэмд үүсээд буй сөрөг мэдээллийг намжааж, асуудлаа хурдан дуусгахгүй бол сайдын суудлаа өг. Би хамгаалахгүй шүү” гэж түүнийг шахсан талаар бор шувуу нисч эхэллээ.

Харин Ерөнхий сайдынхаа шахалтад орсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэдэд сөрөг мэдээлэл өгч буй асуудлаа намжаахын тулд  өөрийг нь буруутган эсэргүүцэж байгаа“Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн  холбоо"-той хамтарч ажиллахаар болсон дуулдана.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 3
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-06-06 ip: 202.21.127.160

    Ерөнхий сайд зөв ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд хүний эрүүл мэндэд хайхрамжгүй хандаж, хүний эрхийг зөрчиж болохгүй учраас ажлаасаа яаралтай гарч, мэддэг чаддаг хүнийг ажиллуулах хэрэгтэй. Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлнэ гэж юу байхав дээ. Хүний амь нас чухал шүү дээ.

  2. 2019-06-06 ip: 202.21.127.160

    Ерөнхий сайд зөв ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд хүний эрүүл мэндэд хайхрамжгүй хандаж, хүний эрхийг зөрчиж болохгүй учраас ажлаасаа яаралтай гарч, мэддэг чаддаг хүнийг ажиллуулах хэрэгтэй. Сэтгүүлч хүн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлнэ гэж юу байхав дээ. Хүний амь нас чухал шүү дээ.

  3. 2019-06-06 ip: 202.21.127.160