Ж.АМАРСАНАА: Д.САРАНГЭРЭЛИЙГ ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ИРЭХГҮЙ БОЛ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж, Эрүүл Мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаагаар ахлуулсан иргэд, ТББ-ууд жагсаал зохион байгуулж байгаа.

Өнгөрсөн сарын 23-нд эхлүүлсэн жагсаалаар үр дүн гараагүй учраас өчигдөр /2019.06.05/ жагсаалыг дахин зохион байгуулсан. Уг жагсаалыг зохион байгуулах болсон гол шалтгаанаа тэд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэх 22 үйл ажиллагаа байдгаас 17 үйл ажиллагаа нь хангалтгүй дүн авсан. Нэг хүртэлх насны хүүхдийн төрөлхийн гажиг 1000-аар, нярайн өвчлөл 5000-аар, нялхсын эндэгдэл ганцхан жилийн дотор 30 орчим тохиолдлоор нэмэгдсэн. Салбарын яамных нь албан хаагчид авилгын хэрэгт холбогдож, олон зуун хүүхэд сүрьеэгийн халдвар авч, эхийн эндэгдэл нэмэгдсэн нь салбарын сайдын ажлаа хийж чадахгүй байгаагийн илэрхийлэл хэмээн тайлбарласан.

Мөн энэ үеэр Ж.Амарсанаа Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр “Д.Сарангэрэл сайд хариуцлагын асуудал ярихаар хүнийг гүтгээд эхэлдэг. Тиймээс гүтгэсэнтэй холбоотой нь  ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс телевизийн халз мэтгэлцээнд урьж байна” гэсэн юм. Халз мэтгэлцээн өнөөдөр /2019.06.06/ ТВ4 телевизийн байранд болно. Хэрэв мэтгэлцээнд Эрүүл мэндийн сайдыг өөрийн биеэр хүрэлцэн ирэхгүй бол Ж.Амарсанаа тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.