THE MANILA TIMES: БАЯРЛАЛАА, МОНГОЛ ОРОН


Филиппиний үндэсний шилдэг сонин болох The Manila Times-д “Баярлалаа, Монгол орон” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Нийтлэлч Марлен Ронкуилло IMD-с гаргадаг улс орнуудын өрсөлдөх чадварын жагсаалтад Филиппин доогуур байр эзлэх болсон тухай сэдвийг хөндсөн аж. Ази, номхон далайн 63 орныг харьцуулсан эл жагсаалтад Монгол улс байгаагүй бол Филиппин хамгийн сүүлд ч орж мэдэх байсан гэж тэр үзжээ. Нийтлэлийн хэсгээс та бүхэнд орчуулан хүргэж байна.

АЗИД МОНГОЛ ГЭДЭГ МАЛЧДЫН ОРОН БАЙГААГҮЙ БОЛ БИД “ШАЛ АРЧИХ” БАЙСАН ЮМ

Гүүглээс асуувал ядах юмгүй хариулаад өгөх Монгол улсын тухай хэд гурван зүйл дурдъя:

-Монгол бол далайд гарцгүй орон. Орос, Хятад хоёрын дунд “хавчуургатай талх” шиг байрладаг (далайд гарах боломжгүй улс орныг төсөөлөөд нэг үз дээ).

-Ойролцоогоор гурван сая гаран хүн амтай. Газарзүйн хувьд асар өргөн уудам тархац нутагтай хэдий ч дэлхий дээрх хүн амын нягтшил хамгийн багатай тусгаар улс.

-Нийт нутгийн маш багахан хэсэгт ургамал тариалах боломжтой, бусдаар ногоон өвсөөр хучигдсан элчилгүй тал үргэлжилнэ.

-Хүн амын 30 хувь нь одоог хүртэл нүүдэлчин амьдралын хэв маягтай. Морь уналгын соёл одоо ч нийтлэг.

-Хүйтэн, маш хүйтэн орон.

Монголын тухай наад захын баримтуудыг би чухам яах гэж оршил болгон танилцуулав аа? Морьтон овог отгуудын хүйтэн цэвдэг энэ орон бидэнтэй ямар холбоотой гэж?

Бид Монголд талархах учиртай юм. Монгол улс өөр хаа нэгтээ оршиж байсан бол – ялангуяа ази, номхон далайн бүсээс гадна байсансан бол – бид дэлхийд өрсөлдөх чадвараар тун доогуур орж мэднэ. IMD Competitiveness Center-ийн гаргадаг үзүүлэлтийн дагуу Азид Монгол гэдэг малчдын орон байгаагүй бол бид “шал арчих” байсан юм.

60-аад оны үед Филиппин Ази, Номхон далайн орнуудаас өрсөлдөх чадвараар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байв. Харин өнөөдөр бусад улс орнууд хаана явна вэ? Тэд бидний урд тэргүүлэх болжээ. Сайхан он жилүүдээс хойш оршин тогтносоор байгаа зарим нэг орон өрсөлдөх чадвараар зүгээр ч нэг тэргүүлэх биш, тэртээ хол чавхдаж оджээ гэмээр.

...БАЯРЛАЛАА, МОНГОЛ ОРОН

Сүүлийн үед өрсөлдөх чадварын жагсаалтад хэдэн байр урагшилж буйгаараа бид бахархах хэрэгтэй байх, зарим нэг төрийн зүтгэлтнүүд бахархаж байгаагаа албан ёсоор илэрхийлж буй шүү дээ. Судалгаанд хамрагдсан 63 орноос 46-д жагссан маань, бодит үнэний хэмжүүрээр хараад үзвэл тийм л дүгнэлтэд биднийг аваачна. Бид хоёрдугаараас хамгийн сүүл хүртэл буужээ – тун чиг эвгүй үзүүлэлт. Манай ард ганц нүүдэлчдийн орон л хоцорч үлдсэн байх юм.

Үүнийг анхааралдаа авагтун. Ази, номхон далайн орнуудын холбоо АСЕАН-д манайх доогуур жагсч буй нь бодит үнэн. Харин шилдэгт нь Сингапур түүчээлж яваа.

IMD Center мөнөөх 63 орныг жагсаахын тулд 230 үзүүлэлтийг харьцуулсан гэдэг. Үндсэн шалгуурууд гэвэл: эдийн засгийн хуваарилалт, засгийн газрын бүтээмж (үүнд үндсэн хуулийн хэрэгжилт, бизнесийн бүтээмж зэрэг багтана) болон хүрээлэн буй орчны хөгжил зэргийг нэрлэж болно.

IMD үзүүлэлт биднийг зарим шалгуурт өмнөхөөсөө сайжирсныг харуулж чадсан. Гэвч ази, номхон далайн том, жижиг орнуудаас хамгийн урд аваачсангүй. IMD эдийн засгийн өрсөлдөх чадвар гээч шалгуурын араас онцгой анхааран мөшгидөг гэдгийг энд хэлмээр байна. “Үндсэн хуулийн хэрэгжилт” гэх шалгуур үзүүлэлтүүдийн бас нэг хэсэг нь шударга бизнес, бизнес хийх боломж гэх мэт зүйлс дээр анхаарал хандуулдаг болохоос хүний эрх, хүний суурь эрх чөлөөний асуудлыг тоодоггүй. Хэрэв эдгээр сэдвийг шалгуур үзүүлэлт болгодог байсан бол бид Монголоос ч дор орох байв.

Харин авлигын түвшнийг бизнесийн болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэр зэрэг чөдөрлөн удаашруулдагтай хамааруулж хэмждэг гэж болно. “Авлига” гэдэг IMD-н өндөр түвшинд авч үздэг зүйлсийн нэг.

Ямартай ч энэ байр суурин дээр бид итгэл үнэмшилтэйгээр зогсох хэрэгтэй. Баярлалаа, Монгол орон.

М.ТЭНГИС

The collection's logo

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.