ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТОО ЦӨӨРЧ, СУРАЛЦАГЧИД НЭМЭГДЖЭЭ


Монгол Улсын 18-24 насны хүн амд бакалаврын зэргийн боловсрол олгох ангид суралцаж буй тухайн насны суралцагчдын дүнд эзлэх хувь 2018-2019 оны хичээлийн жилд 30.5 хувь  байгаа нь 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад нэг пунктээр буурсан байна. Энэ талаар   “Дээд боловсролын хөгжлийн хандлага, бодлого, чиглэл” хэмээх судалгаанд дурджээ. Уг судалгааг БСШУСЯ, Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн тоо 2001, 2002 оны хичээлийн жилд 178 байсан бол 2005. 2006 оны хичээлийн жилээс тогтмол буурсаар 2018, 2019 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн тоо 94 болжээ. Ингэснээр 2001- 2002 оны хичээлийн жилтэй харьцуулахад 47.2 хувиар буурсан байна. Тэгвэл их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2001, 2002 оны хичээлийн жилд 90.6 мянга байсан бол 2018,2019 оны хичээлийн жилд 157.6 мянга болжээ.  Суралцагчдыг боловсролын зэргээр авч үзвэл, 2018, 2019 оны хичээлийн жилд нийт суралцагчдын 130.9 мянга нь бакалавр, 22.5 мянга нь магистр, 4.2 мянга нь докторын зэрэг эзэмшихээр суралцаж байгаа аж.

Тэгвэл энэ хичээлийн жилд нийт 2275 оюутан гадаадад суралцаж байгаагийн 82.5 хоёр хөршид байгаа юм байна. Тодруулбал, 1.6 мянга буюу 72.1 хувь нь БНХАУ-ын, 236 буюу 10.4 хувь  нь ОХУ-ын оюутан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.