ШЕЗ-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДЭЭС ХОЁР ШҮҮГЧ НЭРЭЭ ТАТЛАА


ШЕЗ-ийн гишүүнд Давж заалдах шатны шүүхээс 4 хүн, анхан шатны шүүхээс 13 хүний нэрийг дэвшүүлээд байгаа. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс Д.Цогтсайхан, Э.Мягмардорж, Э.Зоригтбаатар, Ц.Өрнөндэлгэр, анхан шатны шүүхээс Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, Ц.Оч, Х.Ганболд, А.Сарангэрэл, Л.Энхтайван, Д.Оюумаа, П.Уяат, Б.Баатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мягмаржав, Ж.Оюунтунгалаг, Б.Хажидмаа нарыг нэр дэвшүүлээд байгаа юм. 

Санал хураалт энэ сарын 6-нд явагдана. Тэгвэл санал хураалт болохоос өмнө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татжээ. 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг "Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татаж буйгаа илэрхийлэхийн дашрамд энэхүү өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албанд өөрсдийн бие даасан итгэл үнэмшлээрээ нэрийг минь дэвшүүлэн, итгэл үзүүлсэн шүүгч нараасаа хүлцэл эрж байна. Гэвч та бүхний үзүүлсэн энэ итгэл надад шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүргэх үйлс, шүүн таслах ажилдаа мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ дайчлан, шүүгчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах урам зориг өгсөн тул шүүгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ. 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний өндөр хариуцлагатай албанд өөрсдийн итгэл үнэмшлээрээ Ц.Өрнөндэлгэр миний нэрийг дэвшүүлсэн шүүгч нартаа чин сэтгэлээсээ талархлаа.

 Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татаж буйгаа илэрхийлж, надад итгэл үзүүлсэн шүүгч нараасаа хүлцэл өчье” гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.