ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР 40 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ


Шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ удаа дараа нэмсэнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг хийсэн. Уг шалгалтад 17 компанийг хамруулсан бөгөөд он гарснаас хойш Аи-92 бизенийн үнэ литр тутамдаа 30-100 төгрөгөөр дизель түлш литр тутамдаа 270-290 төгрөгөөр нэмснийг тогтоосон ч эдгээр компаниудыг өөр хоорондоо үгсэн хуйвалдаж, үнээ нэмээгүй гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2019.06.04/ УУХҮЯ дээр сайд Д.Сумьяабазараар ахлуулсан “Шатахууны үнийн зөвлөл" хуралджээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар

АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тайлбар өглөө. Тэрбээр “Өнөөдрийн хурлаас 4-5 зөвлөмж гаргахаар  боллоо. Үнийн зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллагууд, шатахуун импортлогч аж ахуй нэгжийн 19 төлөөлөл уулзаж байна.

Өнгөрсөн сард дизель түлш литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгдсэн. Харин энэ үнэ нэмэгдэх үндэслэл байгаагүй гэдгийг хурлаар хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор бид аж ахуй нэгжүүдэд үнээ буулгах талаар албан бичиг хүргүүлсэн. Энэ шаардах бичгийн хариуг маргаашийн доторх ирүүлэх ёстой. Шаардлагыг хүлээн авахгүй бол Газрын тосны тухай хуулийн 5.2.3 дэх заалтын дагуу  арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ.

Он гарснаас хойш түүхий тосны үнэ гурван удаа өслөө. Үүнтэй холбоотой манайд хилийн үнэ ч гэсэн нэмэгдсэн. Харин зургадугаар сард хилийн үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар буурч орж ирлээ. Үүний дагуу зургаан сарын 15-наас хойш орж ирэх бүтээгдэхүүний үнэ буурах юм. өөрөөр хэлбэл 25 а.м доллар гэдэг нь литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурна гэсэн үг. Дэлхийн зах зээлд Брэнд тосны үнэ 70 гаруй ам.доллараас 60 орчим болж буурсан сайн үзүүлэлт гарлаа. Иймд зургаан сарын 25-наас түүхий эдийн үнэ ахин буурах магадлалтай байна.

Үнийн зөвлөлийн хурлаас гаргаж байгаа гол зарчим бол дэлхийн зах зээлийн үнэ буурвал үүнийг барьж ажиллах, чангатгах тухайн үед гарсан зөвлөмжийг аж ахуй нэгжид хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг. Энэ хурлаас бизенийн нэгж үнийг тогтоодоггүй. Гааль, төмөр зам гэх мэт бусад байгууллагаас шалтгаалах асуудлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг” гэлээ

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.