МОНГОЛ АЗИ, НОМХОН ДАЛАЙН СТАТИСТИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЖЭЭ


Тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болжээ.

Удирдах зөвлөлийн 8 суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланка, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн байна. Сонгууль нууц санал хураалтаар явагдсан бөгөөд Монгол Улс олонхийн саналыг авч, 2019-2022 онд тус байгууллагын Удирдах зөвлөлд ажиллахаар болжээ.

Япон Улсын Чиба хотод төвтэй Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд 8 гишүүнийг гурван жил тутам Комиссын гишүүн орнуудаас сонгодог аж. Энэхүү хүрээлэн Япон Улс нутаг дэвсгэрт байрладаг учраас тус улс Удирдах зөвлөлийн ес дэх гишүүнээр шууд сонгогддог байна.

Монгол Улс 2000-2003 онд тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Тус зөвлөлд манай улс 2019-2022 онд Бангладеш, БНХАУ, БНЭУ, Пакистан, БНСУ, ОХУ, Тайланд Улстай хамтран ажиллана.

Эх сурвалж: ГХЯ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.