С.ЭРДЭНЭ:ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ӨГСӨН БАЙРАА ӨӨРСДӨӨ ӨГЧ БАЙГАА ЮМ ШИГ ЗАРЛАЛАА


УИХ-ын гишүүн, АН намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2019.05.31/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Өчигдөр тус намаас “Хариуцлага нэхэх ард түмний жагсаал”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Улмаар чуулганы үйл ажиллагаа дуустал эсэргүүцлээ зогсоохгүй гэдгээ энэ үеэр онцолсон юм.

УИХ гишүүн АН дарга С.Эрдэнэ: “Өчигдөр АН-аас бүх ард түмний хариуцлага нэхэх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалын гол зорилго нь нийгэмд үүсээд байгаа гол асуудал болох мах, шатахууны үнийн өсөлтийн хязгаараа алдсан байдлыг зохицуулахыг шаардсан. Өнөөдөр үнийн бодлого алдагдаж, төрийн зохицуулалт гэж байхаа больсон. Монголын төр, УИХ, Засгийн газар хариуцлага хүлээх чадамжгүй болсон гэдгээ удаа дараа харуулж байна. Энэ жагсаалд нийслэл хотоос 30 орчим мянган иргэд оролцсон бол 19 аймгийн төвд 12 манган хүн эсэргүүцлээ илэрхийлэн жагссан байна.

Өнөөдөр Монгол оронд хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон байна. Манайх шиг цөөн хүн амтай улсад эрдэнэт хүний амь нас чухал байдаг. Гэтэл манайд Монгол орны энэ үнэ цэнэ алдагдчихсан байна. Жилд 3000 гаруй иргэн аваар, ослоор нас барж байгаа харамсалтай тоо байна. Золгүй тохиолдлоор амь насаа алдаж байгаа хүний ард заавал хариуцлага байх ёстой. Гэтэл манайд хариуцага хүлээж байгаа нэг ч хүн алга. Тухайлбал төв цэвэрлэх байгууламжид гарсан ослоор нас барсан дөрвөн сайхан залуугийн ард хэн хариуцлага хүлээв. Өчигдөр төрийн албан тушаалтнууд ослоор нас барсан ажилчдын ар гэрийнхэнд нь байр өглөө гээд зарласан. Үхсэнийх нь шагнал болгож өгч байгаа юм уу? Татвар төлөгчдийн мөнгөөр өгч байгаа байр шүү дээ. Хариуцлагагүй төрийн алба хаагчдын өмнөөс татвар төлөгчид татвараараа хариуцлага хүлээж байна.

Мөн Оюутолгойн гэрээг байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байхад аль нэг улс төрийн хүчинг буруутгах гэж, хэн нэгнийг буруутай харагдуулах гэж оролдож байна. Хариуцлагыг тухайн үеийн Засгийн Газар хүлээх ёстой. Шууд хэлбэл С.Баярын Засгийн Газар хариуцлага хүлээнэ. Тухайн үед би Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан хүний хувьд ингэж хэлэх эрхтэй.  Монголын номер нэг худалч сайд Ч.Хүрэлбаатар байна. Эрүүл мэнд амь нас үнэ цэнэгүй болсон гамшгийн хэмжээнд хүрсэн учраас УИХ, Засгийн газрын огцруулахыг бид шаардсан. Өнөөдөр 60 тэрбум, 800 тэрбумын концесс, 50 гаруй гишүүн ЖДҮ авсан, 10 сая, 1,2 сая ам.доллартай холбогдсон сайд нарынхаа асуудлыг ярихгүй байна. Улс орноо авч явж, хөгжүүл гэж МАН-д 65 суудлыг ард түмэн өгсөн. Улс орны хувь заяагаар тоглож, хоорондоо  сандал суудлаа булаацалдаж, зодолд гэж энэ эрх мэдлийг өгөөгүй гэж бодож байна. Бид цаашид Засгийн газрыг, сайд нэг бүр, яам бүрээр нь хариуцлага нэхэж, тэмцлээ үргэлжлүүлнэ” гэв.\

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.